Эхлэл Дэлхийн улс төр Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дoк Суг ажилдаа буцаж орлоо

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дoк Суг ажилдаа буцаж орлоо

Нийтлэсэн 99455144

Ерөнхий сайд Хан Док Сугийг албан тушаалаас нь огцруулж хариуцлагад татах тухай Үндэсний ассамблейн нэхэмжлэлийг БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх хүлээж аваагүй байна. Ерөнхий сайдыг огцруулж хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн шүүхээр хэлэлцэж дуусах хүртэл Хан Док Сугийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд байсан юм. Үндсэн хуулийн шүүхийн найман гишүүний долоо нь хариуцлага тооцохыг дэмжээгүй тул Хан Док Суг Ерөнхий сайдын ажилдаа эргэн орохоос гадна ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх эрх нь сэргэж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг албан тушаалаас нь түдгэлзүүлсний дараа Хан Док Суг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ч Үндсэн хуулийн шүүхийн гурван гишүүнийг томилохоос татгалзсан тул түүнд  импичмент явуулах нөхцөл үүссэн юм.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.