Эхлэл Дэлхийн улс төр Өмнөд Солонгосын залуу хууль тогтоогчид тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг шүүмжлэв

Өмнөд Солонгосын залуу хууль тогтоогчид тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг шүүмжлэв

Нийтлэсэн 99455144

Фото: Ням гарагт баруун Сөүлд Үндэсний Ассемблэйд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр. 

БНСУ-ын Үндэсний ассамблейн 30-40 насны залуу гишүүд ням гаригт мэдээлэл хийж, өнгөрсөн пүрэв гаригт баталсан Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тус улсын хууль тогтоох байгууллага дахь залуу найман гишүүн нам харгалзахгүй нэгдэж, ийм мэдэгдэл хийхдээ баталсан энэхүү шинэчлэл нь залуу үеийнхний санхүүгийн дарамтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн пүрэв гарагт болсон нэгдсэн санал хураалтаар батлагдсан тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн найман гишүүний бүлгийн мэдээлэл дээр Ардын намын төлөөлөгч Ким Жэ Суб хамтарсан мэдэгдлийг уншиж танилцуулжээ.  “Ахмад үеийнхэн нэмэгдүүлсэн тэтгэмжийн хүртэх болно, харин хойч үеийнхэнд ачааг үүрэх болно” гэж залуу гишүүдийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.

“Сүүлийн үеийн тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөө нь ахмад үеийнхэнд шимтгэлийн тэтгэмжийг яаралтай олгох, хойч үеийнхний шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилготой хийгдэж байна” гэж Ким Жэ Суб хэлсэн байна.

БНСУ-ын одоогийн 22 дахь удаагийн Үндэсний Ассемблэйд сонгогдсон 300 нэр дэвшигчийн дундаж нас нь 56.3 байдаг байна.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.