Эхлэл Нийгэм Хэнтий аймаг “Тусгаар тогтнол-3333” төслийн шилжин явах цомыг гардан авлаа

Хэнтий аймаг “Тусгаар тогтнол-3333” төслийн шилжин явах цомыг гардан авлаа

Нийтлэсэн 99455144

“Оюуны Ундраа” сургуулиас санаачлан 2017 оноос эхлэн 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийн хүрээнд “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн хүүхдүүд монгол орны газрын зургаа үүсгэн “Тусгаар тогтнол” шүлгээ уншуулан Сүхбаатарын талбайд цэнгүүлсэн.

Энэхүү үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Засаг даргын орон тооны зөвлөх Г.Тайванжаргал, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Түмэнжаргал, Хэнтий аймаг, Хэрлэн 1 ЕБС-ийн 12в ангийн сурагч А.Долгион, 9г ангийн сурагч Б.Шинэтуяа, Хэрлэн 5 дугаар сургуулийн захирал С.Мөнхтуяа, багш Д.Нэргүй нар оролцож, Монгол эх орныхоо төв талбайгаас шилжин явах цомыг ёслол төгөлдөр гардан авлаа.

Ханш нээсэн урин хаврын энэ өдөр Их эзэн богд Чингис хааны нутаг Хэнтий аймгаас эхлэн Монгол орныхоо 21 аймгаар энэхүү цом аялахаар боллоо.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.