“Оюуны Ундраа” сургуулиас санаачлан 2017 оноос эхлэн 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийн хүрээнд “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн хүүхдүүд монгол орны газрын зургаа үүсгэн “Тусгаар тогтнол” шүлгээ уншуулан Сүхбаатарын талбайд цэнгүүлсэн.
Энэхүү үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Засаг даргын орон тооны зөвлөх Г.Тайванжаргал, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Түмэнжаргал, Хэнтий аймаг, Хэрлэн 1 ЕБС-ийн 12в ангийн сурагч А.Долгион, 9г ангийн сурагч Б.Шинэтуяа, Хэрлэн 5 дугаар сургуулийн захирал С.Мөнхтуяа, багш Д.Нэргүй нар оролцож, Монгол эх орныхоо төв талбайгаас шилжин явах цомыг ёслол төгөлдөр гардан авлаа.
Ханш нээсэн урин хаврын энэ өдөр Их эзэн богд Чингис хааны нутаг Хэнтий аймгаас эхлэн Монгол орныхоо 21 аймгаар энэхүү цом аялахаар боллоо.