Эхлэл Нийгэм Ой, хээрийн гурван түймрийг цурманд оруулжээ

Ой, хээрийн гурван түймрийг цурманд оруулжээ

Нийтлэсэн 99455144

Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод орон нутгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.