Эхлэл Эмэгтэйчүүдийн манлайлал Х.Булгантуяа: Манай хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээл хэдхэн гэр бүлээс бүрддэг

Х.Булгантуяа: Манай хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээл хэдхэн гэр бүлээс бүрддэг

Нийтлэсэн Шижирбат

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Ц.Бархасыг нэр дэвшүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээл уг нь тухайн улс орныхоо “халууны шил” байдаг. Санхүүгийн зах зээл дэлхийн зах зээл дээр өрнөж буй мэдээллээс шалтгаалан өдөр бүр савлаж байдаг. Гэтэл “Доналд Трамп анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход дэлхийн бүх хөрөнгийн бирж дээр уналт үүсэхэд ганцхан Монголын хөрөнгийн бирж дээр өөрчлөлт мэдэгдээгүй байна” гэсэн мэдээлэл “Еconomic” сэтгүүл дээр гарч байсан. Энэ нь манай санхүүгийн зах хорвоо дэлхийгээс тийм хол, хэнтэй ч холбогддоггүй, ямар ч мэдээлэлд өртдөггүй, гэр бүлийн эзэмшлийн хэдхэн компаниас бүрддэгийг харуулж байгаа юм. Харин тухайн гэр бүл нь салжээ, дотроо хэрүүл үүсжээ л гэвэл манай санхүүгийн зах зээл савлах байх. Манайх ийм л хорвоо дэлхийгээс тасарсан хөрөнгө бирж, санхүүгийн зах зээлтэй байгаа” гэлээ.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.