Эхлэл Нийгэм 4000 орчим иргэн донорын карт авчээ

4000 орчим иргэн донорын карт авчээ

Нийтлэсэн 99455144

Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Үүний тулд И-Монголиа руу нэвтэрч, Үйлчилгээ цэснээс “Донорын зөвшөөрлийн хүсэлт” нэрээр хайж, хүсэлтээ гаргаж болно.

Энэ үйлчилгээ нь Монгол Улсын иргэний гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд өөрийн эд, эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн донор болох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу илгээх болон донорын бүртгэлийн мэдээллийг шалгахад зориулсан үйлчилгээ юм.

Иргэдийн цахимаар гаргасан хүсэлтийг дээр дурдсан мэргэжлийн байгууллага баталгаажуулж, Донорын карт хэмээх ногоон карт олгож И-Монголиа цэсэн иргэдийн нэр дээрх хуудасны Бичиг баримт цэсэнд байршуулсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн ард байршуулна. Одоогийн байдлаар 4000 гаруй иргэн Донорын карт аваад байна гэж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга мэдээллээ.

 

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.