Эхлэл Нийгэм Ё.Басхүү бэртэж, Тбилисийн “Их дуулга”-ыг өнжихөөр болжээ

Ё.Басхүү бэртэж, Тбилисийн “Их дуулга”-ыг өнжихөөр болжээ

Нийтлэсэн 99455144

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын энэ оны дөрөв дэх цуврал тэмцээн Гүржийн Тбилиси хотод өнөөдөр эхэлнэ. Тус барилдаанд 52 орны 385 жүдоч зодоглох бөгөөд өчигдөр сугалаа гарав. Гурван өдөр үргэлжлэх тэмцээнд манай улсаас 20 бөх мэдүүлэг өгсөн ч гавьяат тамирчин Ё.Басхүү бэртэл авч тэмцээнийг өнжихөөр болжээ. Анхны мэдүүлэгт 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар багтсан байсан ч мөн л бэртлийн улмаас Тбилисийг зорьж чадаагүй. Улмаар Б.Эрдэнэбаярыг О.Уранбаяр орлож, 63 кг-д тамирчин зодоглохгүй болсон юм. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас эхлэх юм. Эхний өдөр манай улсаас есөн бөх дэвжээнд гарч барилдана.

Гуравдугаар сарын 21-ний өдөр /Баасан гараг/

  • 15:00 цагт: Эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн хэсгийн барилдаан
  • 21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 22-ны өдөр /Бямба гараг/

  • 14:00 цагт: Эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн хэсгийн барилдаан
  • 21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 23-ны өдөр /Ням гараг/

  • 15:00 цагт: Эрэгтэйчүүдийн 90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн хэсгийн барилдаан
  • 21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан болно.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.