Эхлэл Залуус-Улс төр Хууль зүй, дотоод хэргийн сайд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл хийнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл хийнэ

Нийтлэсэн 99455144

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдана. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.

  1. Цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт (Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх),
  2. Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт (УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх),
  3. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд (УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүн 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх),
  4. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2025.01.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх),
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл (Засгийн газар 2024.12.27-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх),

Байнгын хорооны хуралданааы төгсгөлд сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсох юм байна. Уг асуудалд холбогдсон иргэн О.Баяржавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, “Цагдаагийн байгууллагын албан хаагчид мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг” гэж мэдэгдсэн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл олны анхаарлыг татаж байна.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.