Эхлэл Нийгэм С.Одонтуяа: Хар галууны өндгийг устгаж тоо толгойг нь цөөрүүлнэ

С.Одонтуяа: Хар галууны өндгийг устгаж тоо толгойг нь цөөрүүлнэ

Нийтлэсэн 99455144

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр сүүлийн үед тоо толгой нь ихээр өсөж загасны хөнөөлт дайсан болоод буй гэгдэх хар галуу шувууны тоо толгойг хэрхэн зохицуулах талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: -Монгол Улсын хэмжээд тураг гогой буюу хар галууг зохистой төвшинд устгах хэмжээнд хүртэл тоо толгой нь өсөөд байгаа. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ямар байр суурьтай байгаа вэ?

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: -Би бол мэргэжлийн хүн биш. Мэргэжилтнүүдтэй уулзахаар “Хар галууг устгах шаардлагагүй. Байгаль өөрөө зохицуулдаг юм. Хүчээр устгаж болохгүй” гэдэг. Би хариуд нь “Хэтэрхий их болчихоод загасыг байхгүй болгож байна гээд орон нутгийн иргэдээс их гомдол ирэх юм” гэж хэлдэг. Ийм ойлголтын зөрүү үүсээд байгаа. Гэхдээ нэг аргын тухай ярьж байгаа. Хар галууг буудаж усгахын оронд дэлхийн бусад улс оронд хэрэглэдэг өндгийг нь тусгай бодисоор гаднаас нь будах байдлаар бүрхэх аргыг хэрэглэхээр төлөвлөж байгаа. Ингэсэн тохиолдолд өндөг нь хагардаггүй, өндөг чигээрээ үлддэг юм билээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Уранчимэг: -Шувуу, загас судлаачидтай хамтран тооллого хийнэ. Хар галууны үржлийн үе нь Монголд таардаг учраас энэ хамтарсан судалгаа хийж сайдын хэлсэн аргаар тоо толгойг нь зохисотой төвшинд байлгахаар төлөвлөж байгаа.

Танд санал болгох

Сэтгэгдэл үлдээх

Бидний тухай

Hotnews.mn бол Монголын тэргүүлэх мэдээ мэдээллийн вэб сайт юм. Бид өдөр тутмын шинэ мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм, анализ зэргийг уншигчдадаа хүргэдэг. Туршлагатай сэтгүүлчид, редакторууд маань үргэлж үнэн бодит, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт олон салбарын мэдээ мэдээллийг манай вэбсайтаас аваарай.

 

HOTNEWS.MN @2025 -Бүх эрх хуулиар хамгаалав.